Ц.Алтансүх: Та автомашины салоны агаар шүүрээ 3 сар тутамд сольж хэвших хэрэгтэй

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/11

Автомашины салоны агаар шүүгч нь гаднаас орж ирэх агаарыг шүүх, дотор агаарыг цэвэрлэхээс   гадна  харшил үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Салоны агаар шүүгчийн талаар  “ANUFUTURES” компанийн үүсгэн байгуулагч Ц.Алтансүхтэй ярилцлаа.

-Салоны агаар шүүрийн талаар уншигчдад маань энгийнээр тайлбарлаж өгнө үү?

-Салоны агаар шүүр нь таны автомашины халаалт, хөргөлтийн системийн чухал бүрэлдэхүүн хэсэг төдийгүй зорчигчдыг амьсгалах агаар дахь бохирдлоос хамгаалдаг чухал хэрэглэгдэхүүн юм. 

-Автомашины салоны агаар шүүр муудсаныг яаж мэдэх үү?

-Ихэнх жолооч хөдөлгүүрийн үүргийг сайн мэддэг ч доторх шүүгчийн талаар умартдаг. Тиймээс автомашиныхаа хөдөлгүүр, эдэлгээнд санаа зовнидог бол та хөдөлгүүрийн шүүгчээ заавал анзаарч, дараах шинжүүд илэрч байгаа эсэхийг анхаараарай. Үүнд:  

Машин дотор хөгц үүсэж, таагүй үнэр үнэртэх

Дотор салхивчаар дамжин өнгөрөх агаарын урсгал багасах

Манантай эсвэл мөстсөн цонхыг цэвэрлэхэд илүү их хугацаа шаардагдах

Агаарын нүхнээс исгэрэх чимээ гарах

Машиндаа удаан хугацаагаар явах үед харшлын шинж тэмдэг илрэх

Хэрэв таны автомашинд дээрх шинжүүд илэрвэл таны салоны агаар шүүр мууджээ, салоны агаар шүүрээ даруйхан солих болжээ гэсэн дохио юм.

 Автомашины салоны агаар шүүрээ муудахаас сэргийлэх аргууд бий юу?

-Байлгүй яахав.  Та автомашиныхаа салоны агаар шүүрийн эдэлгээг уртасгаж, муудахаас сэргийлэхийн тулд дараах аргуудыг туршиж үзэж болно.  

Агаарын чанарыг хадгалах, харшил үүсгэгч бодисыг автомашиндаа суулгахгүй байх

Бөс даавуу, хивсэн шал, дэвсгэрийг тоос сорогчоор тогтмол соруулах

Хаалганы самбар, жолооны хүрд, консол, хяналтын самбар зэрэг гадаргууг арчих

Мөөгөнцөр үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд асгарсан зүйлийг даруй цэвэрлэж хэвших

Хаалга, цонхыг зөв битүүмжлэх хэрэгтэй юм.

Бохирдсон шүүлтүүрийг солихгүй удвал ямар сөрөг үр дагавар гарах уу?

-Бөглөрсөн, бохир агаар шүүгч нь таны эрүүл мэндэд төдийгүй машинд тань   сөрөг үр дагавруудыг ч үүсгэж байдаг.

Бохирдсон шүүлтүүр нь автомашин доторх агаарын бохирдлыг шүүж чадахгүй болох учраас таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх учир  автомашиныхаа шүүлтүүрийг байнга сольж хэвших хэрэгтэй. Тэр дундаа жил бүрийн 2-р сард хаврын харшлын улирал эхлэхээс өмнө солихыг зөвлөж байна.

Бохирдсон шүүлтүүрийн өөр нэг үр дагавар нь таны автомашины халаалт, хөргөлтийн систем  ачааллан, хөдөлгүүр шатахад хүргэж болзошгүй юм. Энэ нь агаарын урсгалыг алдахад хүргэдэг тул улирал солигдох тусам таны автомашин агаар сэлгэлт муудаж, тав тухгүй болно гэсэн үг.

Мөн агаарын урсгал суларснаар цонх амархан цантаж, жолоочийн үзэгдэх орчин багасаж эргэн тойрноо харахад хэцүү болгодог. Харин шүүлтүүрийг сольсноор цонх нь илүү тод, харагдах байдал сайжрах болно.

 

-Хамгийн сайн агаар шүүрийг хаанаас сонгох вэ?

Хэрэв таны автомашины агаар шүүр бохирдсон бол та О2 брэндийн салоны шүүрээр сольж, цэвэр агаарыг мэдрээрэй. О2 салоны агаар шүүгч нь гаднаас орж ирэх агаарыг цэвэрлэх, дотор агаарыг цэвэрлэх мөн харшил үүсэхээс сэргийлэх үүрэгтэй.

-Энэ агаар шүүрийн төрөл болон давуу талуудыг хэлж өгнө үү?

О2 агаар шүүрийн төрлүүд:

Салоны агаар шүүр

Ургамлын харшлаас хамгаалах салоны агаар шүүр

Тоосны харшлаас хамгаалах салоны агаар шүүр

Утаанаас хамгаалах салоны агаар шүүр  гэж ялгадаг.

Давуу талууд нь:

Энэ чиглэлээр 10-аас дээш жилийн туршлагатай

Чанар стандартын өндөр шаардлага бүхий лабораторийн шинжилгээ хийгддэг

Чанарын ISO/TS16949:2009 стандартыг бүрэн хангасан

Түүхий эдээ бүтээгдэхүүндээ зориулан тусгайлан бэлдэж боловсруулдаг.

Та О2 агаар шүүрийг “Зигзаг”-ийн орон даяар байрлах бүх салбаруудаас аваарай. Салбаруудын байршлыг энд дарж аваарай.

-Агаар шүүрийг ямар давтамжтай солих вэ?

-Та автомашины салоны агаар шүүрээ 3 сар тутамд сольж хэвших хэрэгтэй.  Автомашины паар халуун үлээхгүй байгаа бол салоны агаар шүүрээ шалгах шаардлагатай болсон гэсэн үг.  

-Жишээлбэл, би шинэ жолооч юм л даа. Агаар шүүрээ яаж хялбархан  сольж сурах уу?

-Агаар шүүр нь урд зорчигчийн хайрцгийн цаана байрладаг бөгөөд авч солиход хэцүү биш, элдэв түгжээ хугарах асуудал байдаггүй тул өөрөө хийж сураарай. 

Ингээд хэрхэн солих зааварчилгааг хүргэе.

Энд дарна уу. - https://news.cardoctor.mn/read/860с - дарахаар энэ холбоос руу үсэрнэ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна