А.Ганбаатар: Хожилтой ирвэл тоглогч бүрийг нэг сая төгрөгөөр урамшуулна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/11

Азийн Эмэгтэйчүүдийн АШТ-ий урьдчилсан шатны “E” хэсэгт БНСУ, Узбекистаны багуудтай учраа таарсан Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамт олонтой МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар уулзлаа.

Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар тивийнхээ шилдгүүдтэй тоглох шигшээ багийнхандаа амжилт хүсээд, хожилтой ирвэл тоглогч бүрд нэг сая төгрөгийн урамшуулал өгөхөө амлав.

МХБХ, TG Sport үндэсний үйлдвэртэй хамтран ажиллах болсон тул шигшээ багийн охид маань будаг нь ханхалсан шинэ өмсгөлтэйгөөр тивийн АШТ-нд оролцоно гэдгийг мөн дурдлаа.

Манай шигшээ эхний тоглолтоо 9-р сарын 17 19:00 цагаас БНСУ-ын багтай хийх бол талбайн эзэн Узбекистантай 9-р сарын 20-нд 19:00 цагаас хүч үзнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна