Сүүлийн 24 цагт 2939 шинэ бүртгэгдэж, 10 хүн нас барлаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/14

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 2939 хүнээс Ковид19 халдвар илэрлээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1404 нь Улаанбаатар хотод, 1534 нь орон  нутагт, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн хоногт халдварын улмаас:

  • 21-40 насны нэг,
  • 41-60 насны нэг, 
  • 60-80 насны тав, 
  • 80-аас дээш насны гурван хүн нас баржээ. 

Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нас баралтын тоо 983-д хүрч байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4825 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна