Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/14

Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 209 мянган га талбайд 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн үр тариа, малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн байдлаар 1025тн улаанбуудай, 190 тн ногоон тэжээл, 8217 тн хүнсний ногоо хураан авчээ.

Цар тахал болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан намрын ажил ялимгүй хойшилсон ч ойрын өдрүүдэд тэнгэр хангай нааштай байх учраас тариаланчид энэ үеийг ашиглан ургацаа хурааж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахаар эрчимтэй ажиллаж буйг орон нутгийнхан хэлж байна. 

Мөн энэ үеэр Зүүнбүрэн-Шаамар-Түшиг сумыг холбосон 128 км автозамын ажил хайрга дайрганы нөөцгүйгээс болж удаашралтай байгааг Шадар сайд биечлэн шалгаж, Засгийн газрын зүгээс шаардлагатай зохицуулалтыг хийхээр холбогдох яамдаас Ажлын хэсэг томилж газар дээр нь ажиллуулахаар боллоо.
Сэлэнгэ аймгаас тариа буудай тээвэрлэдэг гол автозамыг шинэчлэх нь нутгийн ард иргэдийн олон жил хүсэн хүлээсэн ажил юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна