Монголд анх удаа Европ технологийн 11 үе давхарга бүхий дулаалга хийдэг нарийн мэргэжлийн 5 залууг бэлдэж сургалаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/14

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар Баянзүрх дүүргийн ИТХ, Баянзүрх дотно зүрх ТББ, ЧЕХ улсын Contech групп, Төв аймгийн МСҮТ нар хамтарч Эрчим хүчийг хэмнэх төслийн хүрээнд Монголд анх удаа 11 давхар бүхий барилгын дулаалга, Эрчим хүчийг хэмнэх төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд одоогийн байдлаар дүүргээс нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай 5 залуу бэлтгэгдээд байгаа бөгөөд холбогдох ажил зуучлах, бүтээн байгуулалтын үед барилгын дулаалгын чиглэлээр зөвлөгөө өгөх ажлууд хийгдэж байна.

Тэр ч утгаараа Эрчим хүчний хөгжлийн төвийн хамт олонтой уулзаж санал бодлоо солилцлоо.

Уулзалтаар галын болон болзошгүй эрсдэлийн талаар хороодод сургалт орох, Эрчим хүчний хөгжлийн төвийн барилгаас эхлээд дулаалга ихээр алдагддаг барилгуудад дулаалгыг хийх тал дээр судалгаа гаргаж, төлөвлөгөөтэй ажиллах тал дээр ярилцлаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна