НӨАТ-ын сугалааны тохирол энэ Ням гарагт явагдана

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/14

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2021 оны есдүгээр сарын 19-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

2021 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа.

 Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна