Осоржамаа мартагдах уу?

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/14

Олон нийтийн харилцааны хэрэгсэл цахим орчинд өөрийн гэсэн байр суурь эзэлдэг хүн бол Осоржамаа билээ. Бусдын анхаарлыг татах гэсэн оролдлого амжилттай болсон . Энэ нийгэмд хүн болгон ямар нэгэн байдлаар хэлбэрт баригдаж амьдрах хэн нэгнээс хараат байх гэх мэт нийгмийн олон асуудлууд гарсан.

Хичнээн сайн шударга хандлагатай байлаа гээд бид үргэлж өөрсдийгөө болон бусдыг даган баясаж элэглэн шоолж байдаг. Зарим хэсэг бүлэг хүмүүс жигшин зэвүүцдэг.

Энэ залуу бол энэ цагийн нийгмийн бодит байдал юм. Европчуудтай харьцуулахад монголчуудын харилцааны чадвар тийм ч өндөр биш. Мөн сompliment буюу магтаал, сайшаалын үг нэгэндээ хэлдэггүй.

Мундаг гэж ганцхан үг л хэлдэг. Маш ерөнхий. Яагаад тэр хүн мундаг болчихоод байгаа юм гэдэг нь тодорхой биш. Хэн нэгэн сайхан үг хэллээ гэхэд наад зах нь, хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэддэггүй.

Бид ийм хэвээрээ байсаар байвал Осоржамаанууд л олон болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна