Өнөөдрөөс айл өрхүүдийн халаалт ирнэ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/15

2021-2022 оны төвлөрсөн дулаан хангамжийн халаалтыг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн залгахыг "УБДС" ТӨХК-аас мэдэгдсэн.


Есдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалт өгөх юм байна. Харин ААН, байгууллагын халаалт эхлэх хугацааг 10 дугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрөөр дуусгана.


Тус компаниас дулааны төв шугамд засвар, шинэчлэл хийх ажлуудыг дуусгаж, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангажээ. Тодруулбал орон сууцны халаалтын хуваарийг гарган, ДЦС-уудын үндсэн тоноглолыг ажиллагаанд залгахад бэлэн болсон байна.

Халаалт өгөх гэж буй тул орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, тусгай зөвшөөрөл бүхий компаниуд 2021-2022 оны дулааны гэрээгээ шинэчилсэн, өр төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай юм.

Иргэд, оршин суугчид халаалт өгөх өдрүүдэд дулааны шугамын хаалт, тоолуур болон бусад тоноглолуудыг шалгах, гэртээ хүнтэй байж ус алдах, шугамын гарч болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна