Сүүлийн 24 цагт 2737 шинэ тохиолдол бүртгэгдэж,10 хүн нас барлаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/15

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 2737 хүнээс Ковид19 халдвар илэрлээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1645 нь Улаанбаатар хотод, 1092 нь орон  нутагт бүртгэгджээ.

Сүүлийн хоногт халдварын улмаас:

  • 21-40 насны нэг,
  • 41-60 насны дөрөв, 
  • 60-80 насны гурав, 
  • 80-аас дээш насны хоёр хүн нас баржээ. 

Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нас баралтын тоо 993-д хүрч байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5680 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна