Шатахууны хомсдол бий болоогүй, нөөц багассан

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/15

Нийслэл болон зарим орон нутагт шатахуун олдохгүй байгаа тухай иргэд шүүмжилж байна. Ашигт малтмалын газрын судалгаагаар зөвхөн өчигдрийн байдлаар нийслэлийн 71 шатахуун түгээх станцаас мэдээлэл авахад хотын захын 13 шатахуун түгээх станц худалдаа хийхгүй байгаа нь тогтоогдлоо.

Манай улсын тухайд ОХУ-аас нийлүүлж байгаа шатахууны хэмжээнээс шалтгаалаад нөөц багассан. Нөөцийн хэмжээ бүрдүүлэхээр БНХАУ-аас шатахуун импортлохоор ажиллаж байгаа.

Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна