А.Амбасэлмаа: Ковид19 улирлын томуу болж үлдэх эрсдэл бий

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/17

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга асан А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрээр "Саяхан ДЭМБ-аас 40 гаруй улсыг хамарсан хамтарсан чуулга уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтаар цар тахлын халдвар судлалын нөхцөл байдал ямар байх талаар хэлэлцэхэд вирус нутагшмал болж үлдэх эрсдэл өндөр байгааг хэлж байсан. Тодруулбал, Ковид19 улирлын томуу болж үлдэх эрсдэл бий. Дэлхий нийтээрээ уг вирус устахгүй гэх хандлагатай байгаа учир мэдээлэх нь зөв. Тиймээс ард иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Үүнээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авах хэрэгтэй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна