Л.Энх-Амгалан: Нэг ангид 60 хүүхэдтэй багшаас сургалтын чанар, 700-800 мянган төгрөгийн цалин өгчихөөд үр дүн шаардах нь өөрөө хүндрэлтэй асуудал

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/17

Сурагчийн сургалтын чанарт нөлөөлдөг цөөхөн хэдэн хүчин зүйл байна. багш сурагчийн амьд харилцаа, багшийн ур чадвар, багшийн туршлага, багшид маш сайн цалин хөлс өгч, нийгмийн баталгааг нь хангах гэсэн 4 хөн зүйлийг зөв харж шийдэл гаргах хэрэгтэй.

Өнөөдөр 700-800 мянган төгрөгийн цалин авдаг, нэг ангид 60 сурагчтай багшаас бид нар сургалтын чанар, үр дүн шаардана гэвэл хүндрэлтэй асуудал. тиймээс боловсролынхоо санхүүжилтийн тогтолцоог шинэчлээд үр дүнд суурилсан тогтолцоо руу шилжүүлье.

Үүний дагуу 1 хүүхдэд тооцож төрөөс олгодог хувьсах зардлын задаргаа, өртөг нь буруу явж байсан байна. багш, хүүхдэдээ биш дандаа сургуулийг санхүүжүүлсэн байна. гэтэл энэ хувьсах зардал хүүхдэд зориулсан мөнгө л юм бол хүүхдэд нь зарцуулъя. хүүхдийнхээ сурлагад чанарын ахиц гаргасан багш өндөр цалин авдаг байх гэсэн бодлого барих ёстой.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.68
    2021/09/17

    Үр дүн шаардийшдээ алин болгон толгойг нь илхэвдээ үгүй бол хүний хүүхдүүд ийг битгий хохироо гэж хэлмээр байна

    Хариулах