Оюун-Эрдэнэ ээ огцрох л чамд үлдлээ дээ!

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/18

ICT expo буюу “Digital Nation -2021” үндэсний арга хэмжээ 09-р сарын 17-нд Хүүхдийн парк дээр олон мянган хүн цуглуулан сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн билээ.

Уг асуудал дээр сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Тэрээр "Одоо болно!!! Оюун-Эрдэнэ ээ огцрох л чамд үлдлээ!!

-Алтан соёмбоны нэр барьж байгаад Миеэг огцруулахад чинь албан тушаалын төлөө л улайрч байна гэж бодоогүй ээ

-"Андлалын өргөө"-г төсвийн 2 тэрбумаар өрж, буулгаж тоглоход чинь өвөөгийнхөө ачийг хариулах гэсэн өхөөрдөм хүү гээд өнгөрөөсөн

-400 сая жуулчин ирнэ гэж дөвчигнөхөд чинь зүүдлээ биз дээ гээд зүгээр орхисон

- "Ковидгүй зуны төлөө" гэж солиорсоор туршилтын вакцин шахуулж, тужаар нь коронадуулахад дуугүй л байсан

- Вакцин сурталчилсаар сүүлдээ "дархлаа дэмжих 3 дахь тун" гэж элийрэхэд чинь бас л тэвчсэн

- Цар тахлын нэр барьж, наяд наядаар нь хувааж гударсан ч өвдсөн нэгэнд ганц эм сарвайхгүй байсаар 1000 гаруй хүн үхүүлэхэд чинь хүлцсэн

-Монгол хүн эх орондоо ядуурч байхад "гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална" гэж хүнийрхэхэд чинь хүлцсэн

- Хамаатны хүү Х.Нямбаатарыг хамаг албан тушаалд тавьж, оюутолгойгоос эхлээд бокс хүртэл самруулахад чинь чимээгүй л байсан

Харин эцэст нь хамгийг цуглуулан шоудаж халдварт өвчин санаатайгаар тараах Эрүүгийн гэмт хэрэг үйлдснийг чинь хэзээ ч өршөөхгүй. Монгол улсын Ерөнхий сайд бол Монгол улсын эрх ашгийг төлөө л ажиллах ёстойгоос түүний эсрэг алхам ч хийх эрх байхгүй. Чамд ертөнцийн эзэн чинь ийм даалгавар өгөө юу?

Л.Оюун-Эрдэнийн огцрох цаг болжээ!!! Чамайг огцруулах хүч нь цахим орчинд нэгдсэн түмэн билээ." гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна