Эр хүн уусан үедээ л алдчих гээд байдаг юм шүү, дүү нар минь

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/18

Архидан согтуурах үзэгдэл манай нийгэмд хэвийн зүйл болоод удаж байна. Нэг хэсэг залуус архинд донтох нь ихэслээ гэдэг зүйл ярьдаг байсан бол орчин цагийн залуусын сонголт архи биш хэмээн үзэх хэсэг ч нэмэгдсээр байна. Ямартай ч нийгмийн ядуурал, эдийн засгийн хямралтай холбоотойгоор архидах явдал нэмэгдсээр байна. Тиймээс залууст хандаж захисан эрхмийн үгийг хүргэе.

“Би 12 жил архи битгий хэл пиво уугаагүй явж бна болж л байна. Архийг хүн уудаг биш нарийндаа архи хүнийг уудаг,эр хүн архи уусан үедээ л алдчих гээд байдаг юм. Нэмж хэлэхэд хүний үгээр хүнийг бүү дүгнээрэй. Сайхан өөртэй нь нүүр тулаад ярилцаж үзэхэд харин мэдэгдэнэ. Одоо ч тэр тийм энэ тийм гэсэн охид шиг яриатай залуус ихсэх маягтай энэ нь хотжилт, хүнд хүчир ажил багасаж, хал бага үзсэнтэй холбоотой байх даа өршөөгөарэй бодно биз”

АРХИ, СОГТУУРУУЛАХ ТӨРЛИЙН УНДАА Дэлхийд бүртгэгдэж байгаа зүрх судасны өвчин, улаан хоолой болон элэгний хорт хавдар, элэгний хатуурал, осол гэмтэл, гэмт хэргийн нэлээдгүй хувь нь архины хэрэглээтэй холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд архины хэрэглээ дэлхийн хэмжээнд, ялангуяа хөгжиж буй орнуудад нэмэгдэж байна.

АРХИ, ТАНЫ БИЕ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ? Элэг 100гр архийг хэвийн болгож задлахад 1 цагийн хугацаа зарцуулдаг бол эргэж хэвийн байдалд ороход хэдэн өдөр зарцуулагддаг байна.

Архи маш богино хугацаанд судасны ханаар нэвчиж цусанд ордог. Бага хэмжээний хэсэг нь хэлээр, 20% нь ходоод, нарийн гэдэсний ханаар нэвчиж цусанд орно. Цусанд орсон архи биеэс гадагшлахын өмнө биеийн бүх эд эсээр тархаж, 5% нь амьсгалын зам, шээсээр ялгарч, үлдсэн 95% нь элгэнд исэлдэн зарбон диоксид, ус болж задардаг байна. Цусны этилийн спиртийн түвшин нь цусанд агуулагдах спиртийн хувийг илэрхийлдэг. Олон улсд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг хуулийн дагуу тогтооход цусан дахь этилийн спиртийн түвшинг ашигладаг байна. Цусан дахь этилийн спиртийн түвшин өндөр байх нь хүний биед маш хортой.

Цусан дахь этилийн спиртээс хамаарч хүний биед дараахи нөлөөг үзүүлнэ.

02-0.03% байхад хүний булчин үл ялиг суларч, мэдрэхүй сулрах ба бага зэрэг сэтгэл хөдөлж, хуурамч баяр, хөөрлийн мэдрэмж төрнө. 06% нь оюун ухаан сэрэх чадвар илэрхий буурч, бие махбодийн зарим зохицуулга алдагдана. Хөл гуйвах, хэл яриа ээдрэн, тультраадна. 1% нь эрүүл сэтгэх чадвар эрс муудсан байна. Хариуцлагатай шийдвэр гаргаж чадахгүй болно.

12% нь нүдний хараа муудаж бүрэлзэх, үг яриа тодорхой бус болж, огиудас хүрнэ. 15% нь ааш зан хувирч, янз бүрийн авир гаргана. Сэргээхэд хэцүү болно. 30% хагас ухаан алдалтын байдалтай байна. Эсвэл бүр гүн нойрссон байна. 30% аас дээш болсон үед сэргэж чадахгүй, гүн комийн байдалд орно. Нас барах аюул ихтэй. Цусан дахь архи, согтууруулах ундааны хэмжээг этилийн спиртийн түвшингээр хэмждэг.

Энэ нь цусан дахь архи, согтууруулах бодисын хувь хэмжээ юм. Үүнийг цусны эзэлхүүнд этилийн спиртийн эзэлж буй хэмжээгээр харьцуулан гаргадаг. Ихэнх тохиолдолд жолоо барьж яваа хүний цусан дахь этилийн спирт 0.1% түүнээс дээш байвал архи хэрэглэсэн байна гэж үзнэ. Зөвхөн 84.9 грамм дарс уухад л цусанд согтууруулах бодис илэрдэг.Архи, спиртийн төрлийн ундаа хүний уураг тархи сэтгэцийг мансууруулах үйлчилгээтэй донтуулагч бүтээгдэхүүн бөгөөд удаан хугацаагаар хэрэглээд байвал архийг хэрэглэхгүйгээр байж чадахгүй байдалд хүрэх буюу архины хараат байдалд ордог. Архи, согтууруулах ундааны буруу хэрэглээ нь өөрийгөө хянах чадварыг алдагдуулж санамсаргүй гэмтэл бэртэл, зуурдын үхлийн томоохон шалтгаан болгодог.

Эхний хундага уухад таны тархинд гарсан химийн бодисын өөрчлөлтөөр танд амарсан мэт тааламжтай мэдрэмж үүссэн мэт санагдана. Ихэнх хүмүүст анх архи уугаад өөртөө итгэлтэй болох санаа зовох байдал буурдаг байна. Учир нь тархинд бидний санаа зовоодог хэсгийг дарангуйлж эхэлсэнтэй холбоотой. Гэвч хүн их уух тусам тархинд гарах өөрчлөлт төдий чинээ их гарна. Архи эхний мөчид эерэг мэдрэмж төрдөгч, архины тун хэмжээ нэмэгдсэнээр сайхан мэдрэмжээс илүүтэй сөрөг сэтгэл хөдлөлийн хариу улам гардаг байна. Архи таныг улам догшин болгох буюу илүү ууртай, догшин ширүүн авиртай болж, сэтгэл санаа тогтворгүй болох сэтгэл гутралд илүү ордог байна.

“Би архичин биш, би бараг уудаггүй хааяа нэг уудаг. Нэг уучихаараа л давраад олон хоногоор ууж, шараа тайлдаг.” “Би яахаа алдсан хүн биш, хүмүүстэй нийлж ууддаггүй гэртээ ганцаараа л уудаг” гэж ярихыг нэлээд хүнээс сонсдог. Тэгвэл дээрхи 2 тохиолдол нь архины хараат байдалд орсныг илтгэдэг үзүүлэлтүүд болдог байна. Шартдаг, шараа архиар тайлдаг бол архинд донтох өвчний дунд үед хүрсэн гэсэн үг.

АРХИНЫ ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭ, СТАНДАРТ ХЭРЭГЛЭЭ ГЭЖ ЮУ ВЭ? Энэ нь ямар нэгэн өвчин эмгэггүй, эрүүл насанд хүрсэн хүн архи, согтууруулах ундааг 24 цагийн дотор хэрэглэж болох дээд хэмжээ юм. Учир нь эрүүл, насанд хүрсэн хүний элэг 1 цагийн дотор 10 гр спиртийг цэвэршүүлэн, хоргүйжүүлж, энэ нь 10-12 цагийн дараа гүйцэд биеэс бүрэн гадагшилдаг байна. Тэгвэл бид стандарт буюу аюулгүйн хэрэглээний хэмжээг үргэлж давуулан биелүүлж байдаг. Жишээ нь: Та дотны 1 найзтайгаа 1 шил /0.5литр/ цагаан архийг 2 цагийн дотор хувааж уужээ. Тэгвэл 2 хүн 10 хоногийнхоо хэрэгцээг нэг дор ууж, биеэ хордуулж байна гэсэн үг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна