​Жүжигчин Золоо, Roockie нар хайр дурлалаа ил болгов

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/18

Эрчүүдийн хүсэмжит бүсгүйчүүдийн жагсаалтад толгой зохиж явдаг жүжигчин Г.Золзаяа залуухан найз залуутай болжээ.

Ганц бие үеээ ардаа орхин өөрөөсөө нилээн дүү залуу уран бүтээлч рэппер Roockie буюу Мөнхбаганатай үерхэж эхэлсэн байна.

Гоо үзэсгэлэнгээрээ олны анхаарлыг татдаг Г.Золзаяа өмнө нь амьдрал зохиогоод амжсанч төдийлөн амжилт олоогүй юм.

Харин реппер Roockie буюу У.Мөнхбагана хар тамхи хэрэглэн, мансуурсан байх үедээ баривчлагдан шоронд хоригдон, саяхан суллагдсан.

Ямартай ч  шинэхэн хосуудын хайр дурлал хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна