Засгийг самарсан Соёлын сайд Номин, Харилцаа холбооны Болор-Эрдэнэ, Номын баярын Сувд гэдэг гурван хүүхэн

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/20

Ковидын эсрэг ард түмэн хоосон хонож, хориог тэсэж, хорвоогоос хальж байхад Соёлын сайд Номин, Харилцаа холбооны Болор-Эрдэнэ, Номын баярын Сувд гэдэг гурван хүүхэн гарч ирээд бүр самраад хаячихлаа. Үнэн, төрд ухаантай ноён нуруутай хүн гарахгүй бол ингэж Засаг төрөө гутаана шүү дээ! Энэ гуравт хариуцлага тооц! хэмээн ард иргэд шаардаж байна. Мөдхөн 10 сар гаргаад халдварын тоо эрс ихэсвэл хэн хариуцлага хүлээх вэ?

Соёлын сайд Ч.Номингийн нөхөр эхнэрээ хэрэг алга “огцор” гэв

Монгол HD телевизийн захирал, монголын толгой баячуудын нэг Л.Чинбатын охин Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байгаа билээ. Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ Хошин мэдрэмж, амьдралын хэв маягаараа олныг дагуулсан тэрээр зөвхөн эхнэрээ хайрладаг гэдгээ цахим сүлжээгээр “байнга” зарладаг.

Энэ удаад тэрбээр твиттерт “Энэ Зоригийн хэрэг юу болоод байна аа? Нэг юмруу л хөтлөөд эхэллээ шүү. Сайдын нөхөр ч болдоо би. Номин нээрээ хэрэг алгаа. Огцор” гэжээ.

Б.Болор-Эрдэнэ улсаас мөнгө гаргаж, өөрийнх нь нэр орсон мэдээлэлд МОНИТОРИНГ хийлгэж байжээ

Засгийн газрын тохируулагч агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/-ын дарга Б.Болор-Эрдэнэ улсын мөнгөөр “өөрийнх нь талаар хэвлэлд гарч буй мэдээлэл”-д мониторинг хийлгэсэн байж болзошгүй баримтыг Нийгмийн толь сонин дэлгэжээ.

Тодруулбал, ХХМТГ-аас “Цахим туслагч” ТТБ-тай “И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн системтэй холбоотой нийтлэгдэж буй мэдээллийг тандах зорилготой мэдээллийн сайт, фэйсбүүк,твиттер орчны мониторингийн … ” гэрээг байгуулсан байна. Тус гэрээт ажлын үнийн дүн 5 сая төгрөг ажээ.

Улмаар 300 гаран хэвлэл мэдээллийн сайтад мониторинг хийжээ.Ингээд ажил үйлчилгээ хүлээлцсэн баримт үйлдэж, төлбөрийг нь шилжүүлсэн байна. Харин гэрээт ажлын төлбөр болох 5 сая төгргийг Мэдээллийн технологи Шуудан харилцаа холбооны газраас төлсөн байна. Харин “И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн системтэй холбоотой нийтлэгдэж буй мэдээллийг тандах зорилготой” гэрээт ажлын тайланд Б.Болор-Эрдэнийн талаар хэвлэлд гарсан мэдээллийг эерэг, сөрөг гэж ангилжээ. Цаашлаад, Монголын сайтуудыг A, B, C гэж ангилжээ. Ангиллаас нь үзвэл өөрийг нь үргэлж магтдаг бол A, цөөн магтсан бол B, харин шүүмжилдэг, эсвэл өөрийнх нь тухай ганцхан удаа мэдээ бичсэн бол C зэрэглэлийн сайт гэсэн талаар эх сурвалж өгүүлжээ.

Хамгийн сенсаци тарьж Засгийн газрыг нуман тулгуурт оруулаад байгаа асуудал нь Цар тахлын дэгдэлт өдрөөс өдөрт өссөн энэ цаг үед ЦАХИМ ҮНДЭСТЭН арга хэмжээг НОК-оос зөвшөөрөл олгох боломжгүй гэж мэдэгдсээр байтал “дур мэдэн” хийж, хэдэн мянган залуусыг бөөгнөрүүлж “Ковидын халдварыг идэвхжүүллээ” гэх зэмлэл хүртээд байгаа.

Мөн үүн дээр жил болгон уламжлал болгон зохиогддог НОМЫН ЯАРМАГ талбай дээр 3 дахь өдрөө зохион байгуулагдаж байна. Эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй байна. Халдварын тоо хяналтаас гарлаа гээд анхааруулаад байхад ЭНЭ мэт арга хэмжээгээ жаахан хойшлуулж ТАРХАЛТ-аа хумиад авсны дараа хийж болоогүй юм уу Ерөнхий сайд аа.

Эх сурвалж: khongor.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна