Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/20

Энэ сарын 19-нд нийслэлийн хэмжээнд I тунд 28, II тунд 156, нэмэлт сэргээх тунд 762, нийт 946 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна. 

Зорилтот бүлгийн буюу 2863 (24 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 65271 (73.4 хувь), 16-17 насны 25749 (76 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 39 цэгт 60 багийн 311 эмч, ажилтан 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж, 4956 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна