А.Отгонбаатар: Троллууд намайг сэвж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/20

УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг хуулийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд АТГ-аас олон нийтэд нээлттэй зарласан билээ.

Олны анхаарлыг хамгийн их татсан ХОМ бол Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарын мэдүүлэг байлаа. Тэгвэл уг асуудал дээр сонгуулийн сурталчилгааны үед өөрийн хоноглох байр болгон ашиглаж буй Сүхбаатарын талбай дээрээс  тэрээр мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Миний жилийн орлого 900 сая төгрөг гэж хэвлэл мэдээллээр санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээлэл тарааж байна . Миний жилийн орлого 200 сая төгрөг болно. МАНАН-гийн зохион байгуулалттайгаар миний нэр төрд халдаж улс төрд зөв шударга хүн оруулахгүй байх арга юм. Би Монголын улс төрд ажиллаж байгаагүй. Би өөрийн хөдөлмөрөөр баяжсан учир намайг бүү ялла. Би 2009-2020 оныг хүртэл 11 жил гэр хороололд амьдарсан. Өнгөрсөн жил 200 сая төгрөгийн байранд орсон. Өнөөгийн ханшаар 275 сая төгрөг болж байна. Машинаа зарахад мөн л миний орлого болж байгаа юм. Би Нарантуул захад 10 лангуу ажиллуулдаг. Урдаас хүүхдийн хувцас, гутал зэрэг бараа татаад түүнийгээ зах дээр болон онлайн худалдаагаар борлуулдаг. Худалдагч нар нь миний эгч нар. Хэрэв би шантааж хийсэн бол намайг цагдаад өгөх хэрэгтэй. Би хэний ч өмнө гэм хийгээгүй. Би ямар ч хулгай хийгээгүй. Улс төрийн зорилгоор намайг зүгээр харлуулж троллууд сэвж байна” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна