Реппер М. Алтан-Оргилын амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болголоо

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/20

“Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил 2020 долоодугаар сарын 23-24-нд шилжих шөнө өндрөөс унаж, гэмтсэн байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт тав хоног эмчлүүлж байгаад гэмтлээ даалгүй нас барсан юм.

Талийгаачийн ар гэр, ойр дотнынхны зүгээс М.Алтан-Оргилыг бусдад зодуулж, өндрөөс шидэгдэн амь насаа алдсан хэмээн хардаж гомдол гаргасан. Тэгвэл хэргийн шалгалтын үйл ажиллагаа дуусаж Улсын Ерөнхий Проукороос талийгаачийн үхэлд гадны нөлөө байхгүй гэсэн дүгнэлт гарч хэргийг хаасан байна.

Эх сурвалж: tsahuir.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна