Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэмэх засах

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/21

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэмэх хасах 

Нэмэх:

1. Дархлаажуулалтыг улс даяар амжилттай хийв +

2. Рио тинтотой өнгөрсөн олон жилийн турш хийж чадаагүй гэрээний асуудлыг хэлэлцэж, Монголын эрх ашигт нийцүүлэх ажилд оров. +

3. Бүх төрлийн төрийн үйлчилгээг цахим болгов + 

Хасах:

1. Коронавирусын халдварын эсрэг бэлтгэл муутайн улмаас эмнэлгийн ор дүүрч, хүний нөөцийн бодлого алдагдав. Үүнээс болж иргэд амт үнэрээ алдсан ч эмнэлэгт хэвтэх боломжгүй боллоо. - 

2. Түүхэндээ анх удаа Улс даяар түлшний хомстолт орж автомашинтай иргэд картын бараанд очерлодог шиг бензин авахын тулд очерлож байна. - 

3. Засгийн газрын гишүүдийн сульдаа байдал үрэлгэн зангаас болж бүх асуудалд Ерөнхий сайд л оролцохгүй бол ажил явахаа болив. - 

4. Монгол улсад орж ирдэг хүнс, бараа, автомашин, барилгын материал зэрэг бүгд хил гааль дээр гацалт үүсгэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалтай боллоо. - 

5. "Андлалын хөшөө" нэрээр бүтээн босгож, нурааж өгөв. -

6. 520 хоног хоригдсоны эцэст Цахим үндэстэн арга хэмжээг зохион байгуулж гамшгийн тухай хууль зөрчиж, халдвар хамгааллын дэглэм алдагдав. Аж ахуй нэгж, иргэд төрийн шийдвэрийг эсэргүүцэж эхэллээ. -

Дээрх үндэслэлүүд Л.Оюун-Эрдэнийн Засгийг аврах уу? Алах уу? 

Ер нь Монгол Улсын түүхэнд бүх Засгийн газарт ололт амжилт, бүтэлгүйтэл ээлжилж л явсан.

Гэхдээ Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх ажиллаж байх үед иргэд илүү төрд итгэдэг, найддаг байсан нь өнгөрсөнд болж өнгөрсөн зүйлсээр нотлогдох шиг. 

Харин түүний Засгийн газар маш том цензур тавьж ажлаа өгсөн бөгөөд энэ цензур өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд сөргөөр нөлөөлж байх шиг байна. 

Иргэдийн хувьд ч Ерөнхий сайдыг ажил хийхээс илүү попордог, пи араас өөр юу ч алга гэх мэтээр хэдийн шүүмжлээд эхэлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна