Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/22

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 35 цэг 09:00-17:00 цагт ажиллана. 

Эдгээрт 56 багийн 284 эмч, ажилтан ажиллаж, 4,896 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 105,
  • II тунд 417,
  • нэмэлт сэргээх тунд 1,769 буюу нийт 2,291 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 14 хувь байна.

Мөн 2,875 жирэмсэн эх, 12-15 насны 65,941, 16-17 насны 25,981 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:








7



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна