Сүүлийн 24 цагт 3416 шинэ тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас барлаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/22

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 3416 хүнээс Ковид19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1896 нь Улаанбаатар хотод, 1518 нь орон  нутагт бүртгэгджээ.

Сүүлийн хоногт халдварын улмаас:

  • 21-40 насны нэг,
  • 41-60 насны гурав,
  • 60-80 насны долоо, 
  • 80-аас дээш насны гурван хүн нас баржээ. 

Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нийт нас баралтын тоо 1073-д хүрч байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6120 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна