Шадар сайд өчигдөр БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтай уулжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/22

Шадар сайд өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарыг байлцуулан БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтай шатахуун тээврийн асуудлаар санал солилцлоо.

Тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг салбарын тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж, хятадын талтай мэдээ мэдээллээ урьдчилан шуурхай солилцон ажиллах нь чухлыг яриандаа онцоллоо.

Мөн Элчин сайд Вэньруй Тажикистан улсын Душанбэ хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний хуралдааны үер Хятадын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, Монгол улсын Шадар сайд С.Амарсайхантай биечлэн уулзсан хэлэлцээрийн үр дүнд, хятадын удирдлагийн талаас хил гаалийн нэвтрэлт, нүүрсний импортыг өргөжүүлэх, чингэлэг тээврийн тоог нэмэгдүүлэх чиглэл өгсний дагуу бүх талаар хамтран ажиллаж байгаагаа илэрхийлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна