Иргэн цагдааг машинаараа түрж, зугтжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/22

Цагдаагийн байгууллагад 2021 оны есдүгээр сарын 21-ний 18.00 цагт “Метро молл төвийн баруун талд согтуу жолооч автомашинтай явж байна” гэсэн мэдээлэл иргэнээс иржээ. 

Мэдээллийн дагуу хар өнгийн Toyota Рrius-30 маркийн тээврийн хэрэгслийг саатуулан шалгахад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, тээврийн хэрэгслээрээ түрж, зугтсан байна. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна