NoNaadam хөдөлгөөнөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардлаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/22

NoNaadam хөдөлгөөнөөс өнгөрсөн 06 дугаар сараас эхлэн Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнөөс өнгөрсөн 08 дугаар сард Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Д.Сумъяабазар, наадам зохион байгуулсан зарим аймгийн удирдлагуудыг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлжээ. 

Тэдний энэ шаардлагыг ойрын хугацаанд биелүүлэхгүй бол тус хөдөлгөөн тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэв. Мөн тус хөдөлгөөнөөс иргэдийг эрх чөлөөгөө хэтрүүлсэн хэмээн басамжлан доромжилсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний Засгийн газрыг огцрохыг шаардаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна