Автомашины бүхээгийн хэсэгт хүн хавчуулагджээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/22

Хэнтий аймгаас Улаанбаатар явах чиглэлд Ачааны машин приус 30 машинтай мөргөлдөж хүн хавчуулагдсан хэрэг гаржээ

Тодруулбал, Хонда акти загварын ачааны автомашин приус 30 загварын автомашинтай мөргөлдөж автомашины бүхээгийн хэсэгт хүн хавчуулагджээ.

Тус аймгийн онцгой байдлын газрын албан хаагчид Хонда акти загварын автомашинаас 54 настай иргэн Д-г гарган Хэнтий аймгийн замын цагдаагийн тасаг болон аймгийн эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна