ШӨХТГ-аас шатахууны худалдаа эрхлэгчдэд шаардлага хүргүүлжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/22

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага хүргүүлжээ.

Уг шаардалагад "Сүүлийн өдрүүдэд шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн эрхлэгчид нь АИ-92, АИ-95 шатахууны борлуулалтад хязгаарлалт хийж, зөвхөн өөрийн компанийн карттай хэрэглэгчдэд, эсвэл гэрээт байгууллагуудад шатахуун олгох, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаартайгаар борлуулах үйлдэл гаргаж байна. 

Энэ үйлдэл нь

  •  Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах гэж заасныг,  
  • Хэрэглэгчийн тухай хуулийн 7,12 дугаар зүйл,  
  • Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг , 
  • Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэг тус тус зөрчигдөх бодит байдлыг үүсгэж байна. 

Иймд шатахуун борлуулахдаа хэрэглэгчийн зөвхөн өөрийн компанийн карттай эсвэл гэрээтэй гэж ялгах, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаарлалт тогтоон борлуулалт хийж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг ШААРДАЖ байна. 

            Уг албан ШААРДЛАГА нь хугацаатай бөгөөд өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 22-ны дотор дээрх үйлдлээ зогсоохгүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу шалган, шийдвэрлэх болно. " гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.