Монголын анхны ухаалаг утас "ХУЛАН21" нээлтээ хийлээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/22

Токио 2021 олимп тохиож, шинэ ерөнхийлөгчөө албанд нь томилсон дуутай, хууртай 2021 он дахин нэг сюрпризээ задалж Монголын хамгийн анхны ухаалаг гар утас “ХУЛАН 21”-ийн нээлт тохиолоо.

Нээлтийн үйл ажиллагаа ямар болов?

Corporate зочид буудлын үүднээс Монгол хатдын дээл хувцсаар гоёсон үзэсгэлэн гоо охид хүлээн авч event hall-д оруулсан бөгөөд бүрэн тохижуулсан тайзан дээр Эмоци продакшны О.Тэмүүлэн, жүжигчин Э.Ууганбаяр нар хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг угтлаа.

Эхлэл брэндийг үүсгэн байгуулагч Ч.Батзаяа HULAN 21 утасныхаа нээлтийг хийж араас нь Lumino хамтлаг шинэхэн дууныхаа дээжээр олны сонорыг мялаав. Мөн бидний мэдэх “ Авьяаслаг Монголчууд” уралдааны шилдэг оролцогч, “Asia’s got talent”-ийн алтан базерын эзэн Б.Шижирбат хүрэлцэн ирж Hulan21-ийн хамт олонд баяр хүргэн, шилдэг үзүүлбэрийнхээ нэгээр бэлэг барьсан гайхалтай нэгэн үдэж байлаа.

Эхлэл брэндийн бүтээлийн дээжийг уригдан ирсэн урлаг спортын зүтгэлтнүүдэд олгож, урьдчилан захиалга хийсэн хүмүүсээс азтан шалгаруулж 10 хүнийг сонгон Эхлэл брэндийн болон Амжилт компанийн супер бэлгүүдийг гардуулан өгсөн билээ.

Шагналууд:

1.Toyota_Aqua авто машин /банк дүүрэн бензинтэй/ 2.Ehlel_electronics-ийн бүх шинэ бүтээгдэхүүний насан туршийн эрх 3.2024 онд ЗЭЛМЭ24-Автомашин 100% үнэгүй авах эрх 4.Ehlel_Academy хүссэн ангидаа үнэгүй суралцах эрх 5.Гуанжоу_Их_Сургууль хүссэн ангидаа үнэгүй суралцах эрх 6.Цэлмэг_технологийн_бүрэн_дунд_сургууль 12 жил ЯМАР Ч үнэгүй сурах эрх 7.Амжилт_кибер_сургууль 12 жил ямар ч үнэ ТӨЛБӨРГҮЙ сурах эрх 8.Hulan22 гар утас 100% үнэгүй авах эрх 9.Amjilt_Refresh амралтын газар гэр бүлээрээ 1 жил ЯМАР Ч үнэ төлбөргүй амрах эрх 10.Эхлэл_Паблишинг-аас гаргасан бүх номыг 1 жилийн турш ҮНЭГҮЙ авах эрх

Хулан 21 утасны талаар?

Хулан 21 утсыг хэн ч хэрэглэхэд тохиромжтой бөгөөд хэрвээ та хүүхдэдээ авч өгөх гэж байгаа бол эцэг эхийн хяналтын тусгай функц нэмж өгсөн нь том давуу тал болно. Мөн түүнчлэн бүх тохиргоо нь Монгол хэл дээр учир ашиглахад асар хялбар болоод android үйлдлийн системийн төвөгтэй хэсгүүдийг хялбарчилж шинэчилсэн талаар Ч.Батзаяа дурдсан билээ.

Утасны_үнэ: 599.000 төгрөг Өнгөний_сонголт: Матт хар, Гүн хөх, нил ягаан гэсэн 3 өнгөний сонголттой. Хэмжээ : Урт 16,52см, Өргөн 7,67см, Өндөр 9,7мм Жин : 198гр

Үндсэн_техник_үзүүлэлтүүд:

– 4GB Шуурхай санах ой – 64GB Багтаамж – 5400mAh Super Battery /Нэг цэнэглэлтээр энгийн хэрэглээнд 1-3 хоног, асаалттай байлгахад 17 хоног, тасралтгүй 25 цаг дуудлага хийх боломжтой / – 10W хурдан цэнэглэлт – 6,52 инч WaterDrop дэлгэц – LCD дэлгэц 16,7 сая өнгөний сонголт – 720*1600 дэлгэцийн нягтралшилтай – 13MP+2MP+2MP+2MP Samsung AI Quad Camera – 13MP Samsung AI камер Үндсэн Камертай – 2MP Macro нарийн жижиг хэмжээтэй зураг авах – 2MP Өнгөр хүрээний зураг авах – 2MP Нэмэлт камер – 8MP Selfie Camera – Android 11 үйлдлийн системтэй

– Хурууны хээ таниана. Нүүр царай танина. / Танилтын хурд 0,19 секунд/ – Нүүр танилт 360 градус хүрээнд мэдэрнэ. – 3,5мм Жак оролттой. – Хос нано сим оролт нэмээд SD Memory карт уншина. – Нэмэлт Memory картын дээд хэмжээ 256GB – Процессор буюу CPU : SC9863A octa core 1.6GHz 28nm 8x(Cortex-A55) up to 1.6GHz – Дүрс бичлэгийн танилт дэмжилт: AVI, MP4, WMV, RMVB, MKV, MOV, ASF, RM, FLV болон бусад өргөтгөл мөн 1080P / 30fps хүртэл хүчин чадалтай.

– Бичлэг хийх дээд хүчин чадал 1080P@30fps – Таних боломжтой дууны өргөтгөл : MP3, M4A, AAC, MKA, AMR – Зурган файл танилт : JPEG, BMP, GIF, PNG гэх мэт – Нийт 48 өөр улсын хэлээр тохиргоогоо өөрчлөх боломжтой.


Савлагаандаа:

1.Ухаалаг утас Hulan21 Plus 2.USB кабел 3.Цэнэглэгч (5V/2A) 4.Дэлгэц хамгаалах наалт зэрэг багтана.

Хулан21-ийн захиалгууд хүргэгдэж эхэлсэн бөгөөд цөөхөн ширхэг үлдсэн гэнэ.

Ийнхүү Монголын анхны Google-д бүртгэлтэй ухаалаг гар утас нээлтээ хийж технологийн шинэ хуудас сөхөгдлөө. Энэхүү баярт мөчийг тохиолдуулан Эхлэл брэндийн хамт олонд амжилт хүсье.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна