НӨХӨН СОНГУУЛЬ: 40-өөс доош насныхны гурван хүний нэг нь л саналаа өгчээ

Б.Цэдэвсүрэн
2021/10/11

Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө. Сонгинохайрхан дүүргийн ирц 39,61 хувьтай, Хэнтий аймгийн ирц 37,04 хувьтай оролцов.

Энэхүү хоёр тойрогт нөхөн сонгууль явуулахын тулд 2.2 тэрбум төгрөг төсөвлөөд байсан. Гэвч УИХ-ын 28, 18 дугаар тойргийн нийт 148 хэсгийн хороодоос 16 нь ирц гүйцсэн буюу 50 хувьд хүрчээ. Үүнээс УИХ-ын 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэг л хороо байна.

Ирц хүрээгүй хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явуулах эсэх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.

СЕХ-ноос гаргасан тоо мэдээллээс 55-аас дээш насны иргэдийн сонгуулийн идэвх маш сайн байсныг харж болохоор байна. Харин залуус үүргээ ухамсарласангүй. Санал хураалтын цаг дууссан мөчтэй давхцан залуус сошиалаар “Сонголтгүй” байсан талаараа бичиж, шуугиж байна.

Тоон мэдээнээс 40-өөс доош насны иргэдийн гурван хүн тутмын нэг нь л саналаа саналаа өгсөн үзүүлэлттэй.

Цар тахал дэгдсэн, эдийн засгийн хүнд үед айл өрхөөс эхлээд улс орны төсөв бүсээ чангалаад буй үед 2.2 тэрбум төгрөг бага зүйл биш. Тиймээс нэмэлт санал хураалтад иргэд идэвхтэй оролцох нь чухал болоод байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна