"Хөвсгөл усан зам" ХК болон "Оллоо" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/11

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 192,493,178 төгрөгийн үнийн дүн бүхий 879,959 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл усан зам" ХК (HUZ+14.99%) болон "Оллоо" ХК (OLL +8%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Адуун чулуун" ХК (ADL -6.13%) болон "Сүү" ХК (SUU - 2.51%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

 Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 114,759 ширхэг нэгж эрх 72,212,394 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 400 ширхэг Эрдэнэс таван толгой бонд  нь 40,400 ам.доллараар арилжаалаагдсан байна.

ТOP-20 индекс 0.66 хувиар өсч, 40216.75 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,805,631,457,724.14 төгрөг боллоо. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна