Өсвөр насны хүүхэд машин барьж зам тээврийн осол гаргажээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/12

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт насанд хүрээгүй хүүхэд автомашин жолоодож, ноцтой осол гаргажээ. Тодруулбал, Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим "Мазда" маркийн автомашиныг 14 настай "Б" нь жолоодож 15 настай "О", 14 настай "Т", 13 настай "Б" нар зорчиж явжээ. Улмаар зам тээврийн осол гаргаж, уг автомашиныг жолоодож явсан 14 настай "Б" гэмтжээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох эрсдэлийн талаар анхааруулж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтэс



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна