Э.Цэндбаатар: Би одоо мэргэжлийн бокст албан ёсооор орсноо мэдэгдэж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/12

МУГТ Э.Цэндбаатарт Киргизстан улсаас өөрийн орны нэрийн өмнөөс ДАШТ-д оролцох санал ирсэн билээ. 

Тэгвэл тус мэдэгдлийн хариуд тэрээр, “Надад Киргизстан улсаас санал ирсэн. Би огт хүлээн зөвшөөрөөгүй. Би одоо мэргэжлийн бокст албан ёсооор орсноо мэдэгдэж байна. Монгол улсыхаа нэрийн өмнөөс дэвжээнд гарна. Ирэх арваннэгдүгээр сард Москвад анхны тулаана хийнэ. Түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд улам хичээнээ” гэж хариулжээ.

Түүнд Киргизстан улсаас ДАШТ-нд өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьсан бөгөөд түүнд тэмцээнээс өмнө иргэншил өгч, сарын 15 сая төгрөгийн цалин, унаа, байраар хангах санал тавьсан байдаг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна