Д.Мөнх-эрдэнэ: Б.Сүхбаатар даргаас албан ёсоор уучлалт гуйж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/12

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар албан өрөөндөө хагас шил архи хадгалж байсан гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тус бичлэгийг хийсэн Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ түүнээс уучлалт гуйжээ. Тэрбээр "Өнөөдөр нийслэлийн Хангарьд ордноор орж нийслэлийн орлогч дарга нартай уулзаяа гэж бодоод бүх орлогч нар нэг ижил өрөөнд суудгийг мэднэ доороос нь эхлээд Б.Сүхбаатар даргын өрөөнөөс эхэлсэн би үнэндээ энэ даргыг танихгүй тэгсэн бие муутай хүн байсан байна уучлаарай гэж албан ёсоор уучлалт гуйж байна.

Монгол хүмүүс ойлголцох нь чухал ямар нам байхаас үл хамаарч хүн хүнээ хайрлаж яваарай" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна