9 давхраас унах гэж байсан хүүг аварчээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/13

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд орон сууцны есдүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газрын алба өчигдөр 16:24 цагт хүлээн авчээ. 

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход дөрвөн настай эрэгтэй Т тагтны цонхоор унах гэж байсан аж. 

Онцгойгийн алба хаагчид шуурхай ажиллан, барилгын дээврээс аврах олс ашиглан тагтаар орж хаалгыг онгойлгон хүүг аварчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна