Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/13

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого, Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах ажлын явц, "Тавантолгой түлш" ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэж буй. 

Түүнчлэн хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохиролцох ажлын явцын талаар мэдээлэл сонсох ажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна