"Apple" компани iPhone13 утасны үйлдвэрлэлээ бууруулна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/13

Ухаалаг утасны гол бүрэлдэхүүн хэсэг чипний хомсдолоос болж "Apple" компани шинэ iPhone 13 бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 10 сая ширхэгээр бууруулах болсон тухай Bloomberg мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр "Apple" компани 2021 оны сүүлийн улиралд 90 сая ширхэг ухаалаг гар утас үйлдвэрлэхээр төлөвлөж байв. Гэсэн хэдий ч Apple-д хагас дамжуулагч нийлүүлэгч түншүүд болох "Broadcom", "Texas Instruments" компаниуд түүхий эдийн хомсдолд орсон тул цөөн төхөөрөмж үйлдвэрлэх болжээ.

Есдүгээр сард болдог уламжлалт арга хэмжээний үеэр “Apple” компани iPhone 13 загварын гар утас, шинэ таблет, ухаалаг цагны загваруудаа танилцуулсан билээ. Харин энэ сарын 18-нд “MacBook Pro” зөөврийн компьютероо танилцуулахаар зэхэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна