“Технологийн яриа” арга хэмжээнд оролцохыг урьж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/13

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл НҮТББ-тай хамтран  “Tech Talk” буюу “Технологийн яриа” арга хэмжээг аравдугаар сарын 15-ны 10:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. 

Энэ арга хэмжээ нь Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг техник, технологийн шийдлийг ашиглан шийдвэрлэхэд хилийн чанадад ажиллаж, суралцаж буй салбартаа манлайлагч иргэдийн дуу хоолойг сонсох, тэдний мэдлэг, туршлагыг хотын удирдлагуудад хүргэх зорилготой. 

Тус арга хэмжээнд гадаадад сурч, ажиллаж буй технологийн салбарыг түүчээлж яваа залуу мэргэжилтнүүд Япон, Солонгос, Сингапур Улсын туршлагаас хуваалцах юм.
Tech Talk” буюу “Технологийн яриа” арга хэмжээнд оролцохыг хүсвэл https://bit.ly/3BjhX2Y холбоосоор бүртгүүлнэ үү. Амжиж бүртгүүлсэн эхний 80 хүн оролцох боломжтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна