Өнөөдөр дэлхийн стандартын өдөр

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/14

“Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” уриатайгаар дэлхийн стандартын өдрийг тэмдэглэнэ

Жил бүрийн аравдугаар сарын 14-ийг Дэлхийн стандартын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.  Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас улбаатайгаар энэ жилийн Дэлхийн стандартын өдрийг “Илүү сайхан дэлхийн төлөөх хамтын алсын хараа” уриатайгаар тэмдэглэх юм.  

“Нийгмийн тэгш бус байдлыг арилгах, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зэрэг Тогтвортой хөгжлийн тэргүүн зорилгуудыг хэрэгжүүлэхэд олон улсын стандартууд хувь нэмрээ оруулсаар ирсэн. 

Өдгөө дэлхий нийтээрээ тэмцэж буй цар тахлын энэ үед илүү хүчтэй, илүү эрх тэгш дэлхийг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийн зорилтыг илүү хүртээмжтэй байдлаар шийдвэрлэх шаардлага зайлшгүй бий болжээ. Ийм цаг үед стандарт гэдэг зүйл энэ дэлхийд илүү их хамааралтай болж байна. 

Иймд Тогтвортой хөгжлийн 2030 оны зорилтын хэрэгжилтийг хурдасгахын тулд “Илүү сайхан ертөнцийн төлөө хамтын зорилго”-тойгоор хамтран ажиллах болно” гэдгээ IEC, ISO, ITU-ийн удирдлагууд илэрхийлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна