Дорнод аймагт 152 га талбай шатжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/14

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн Шороот-Уул гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 11:45 цагт ОБЕГ-ийн алба хаагчид хүлээн авсан. 

Тус сум дахь Хилийн 0132 дугаар ангийн 7, 8, 9 дүгээр заставын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 16:40 цагт унтрааж, 8 дугаар заставын харуулын даргад хүлээлгэн өгсөн ба Түймэрт урьдчилсан байдлаар 152 га талбай шатсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна