Сүүлийн 24 цагт 1920 шинэ тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас барлаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/14

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 1920 хүнээс Ковид19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1053 нь Улаанбаатар хотод, 867 нь орон  нутагт бүртгэгджээ.

Сүүлийн хоногт халдварын улмаас:

  • 21-40 насны нэг
  • 41-60 насны гурав,
  • 61-80 насны 11,  нийт 15 хүн нас баржээ. 

Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нийт нас баралтын тоо 1424-д хүрч байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6085 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна