"Lexus" компани Lexus LX 600 загварын автомашинаа танилцууллаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/14

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэдэг "Lexus" компани өчигдөр "2022 Lexus LX 600" загварын автомашинаа танилцууллаа.

Тав тухыг нэгдүгээрт тавьдаг шинэ Lexus өмнөх загваруудаасаа тун өөр болсныг түүний их биеийн шинэчлэл гэрчилнэ.

Илүү хөнгөн, хүндийн төв багатай их бие нь явах эд ангиудын бат бөх чанарыг 20 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд өмнөхтэй харьцуулахад бартаат замд илүү тохирсон аж.

Компани нүүрсхүчлийн хий ялгарлыг бууруулахын тулд овор багатай ч хүчтэй хөдөлгүүр суурилуулсан нь 409 морины хүчтэй, хос турбо бүхий V6 мотор юм.

Түүнчлэн дөрвөн камертай хянах дэлгэц нь саадтай замд жолоодоход илүү хялбар болгосон ба дуу хоолойгоор комманд хүлээн авч үйлдэл гүйцэтгэх мэдрэгчтэй 13 инчийн дэлгэц суурилуулжээ.

45 градусын налууд авирах чадвартай LX 600 нь мөргөлдөхөөс сэргийлсэн автомат тоормосны систем болон эгнээ хоорондын зай мэдрэх аюулгүйн системтэйгээрээ онцлог юм.

Автомашиныг 2022 оны эхний улирлаас Японд худалдаан гаргах ба үнийн мэдээлэл удахгүй ил болно гэж мэдээллээ.

Эх сурвалж: gogo.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна