Хотын даргын нүцгэн бичлэг дээрх БОЛД

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/21

Камертон хамтлаг цар тахалын үед шадар сайдын харъяаллын газарт тоглолт хийж хэдэн мянгаар нь нэг дор цуглуулсанд би ч бусдын адил эгдүүцэлтэй хандсан. Тэрнээс гадна миний дотор олон жил эгдүүцэж явдаг бас нэг зүйл байдгийг ойр дотны найз нөхөд маань бүгд мэддэг нэг явдал байдаг юм!

Тэр нь Камертон хамтлагын ахлагч Болдын тухай. 2007 онд доо, Япон улсад Сумогийн ертөнцөд анхлан хөл тавьсан Кёкүшюзан зодог тайллаа гээд Япон улсдаа сүртэй сайхан найр хийсэн байдаг юм. Менежер нь Японд сурч бгаа урлагийн хүний хувьд ирээд ая дуу өргөн бариач ээ гэсэн.

Би ч дуртай нь аргагүй яваад очсон. Угаасаа би “Энд тэнд юм болж байна, ирээч! Төсөв мөнгө муу” гэхэд чадахаараа тус болоё гээд элдэв юм нэхэлгүй оччихдог л байлаа. Кайхин Макухари ( Дисней Ландын ойрхон ) APA Hotel-д тэрхүү арга хэмжээ болж байсан юм.

Монголоос хичнээн ч зуун хүн ирсэн юм ер Монголд бгаа шиг л дан Монголчууд. Би ч элэг нэгтнүүдээ хараад хөөр баяр. 2,3н хоног л тэнд шоу болсон юмдаг. Японд байдаг хүмүүс ч тэднийгээ урьж залж хоол унд дайлж цайлаастай.

Хэдэн өдөр шөнө л баахан найр наадам л болсон юмдаг. Алдарт Камертон маань ч Мянгаа ахтайгаа бас загварын шоугаар бэлэг барина гэж 10н загвар өмсөгч авчирсан байсныг тод санаж байна. Болд маш хөгжилтэй, бүр татаж унатал инээлгэнэ. Бас их догь л доо.

Олон жилийн өмнө болсон ч зарим нэг зүйлс өчигдөр болсон мэт үргэлж санагддаг нь намайг Мянгаа ахын өрөөнд ороё гэсэн л байдгийм. Өө за, тийм юм байхгүй шүү, ёстой үгүй шүү гээд эвхрээд суутал эвхэрсэн чигээр маань тэвэрч өргөөд Мянгаа ахынхаа өрөөнд оруулчихаад гараад явчихаж билээ.

Хэмээн Дуучин нараа өөрийн цахим хуудаст нийтэлсэнээс хойш цахим орчинд жинхэнэ гал аслаа. Хотын дарга асан нэгэн эрхэм ордон дотор эмэгтэй хүний дотуур хувцастай бичлэг тарсан талаарх мэдээлэл нэг хэсэг өндрийг авсан.

Мөнөөх лайтай бичлэгийг өөрийн нүдээрэй үзсэн хүн ч миний эргэн тойронд байсан юм. Харин тэр бичлэг дээр Төрийн соёрхолт дуучин маань бас давхиж явсан гэж хэлсэн юмдаа. Энэ яриа нэгээр биш нижгээдээрээ сонсогдож байсан шүү…



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна