Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд ЕТГ-ын дарга асан Ө.Шижирт 2000 мкв газрыг зочид буудлын зориулалтаар эзэмшүүлсэн гэв үү

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/21

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй олон тооны газрыг бусдад олгосон мэдээлэл нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн байна. Түүний дотор Х.Баттулга МУ-ын Ерөнхийлөгч байх үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижирийн компанид их хэмжээний газар олгосон баримт

Тодруулбал Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутагт байх 2000 мкв газрыг Ө.Шижирийн эзэмшлийн “Супрема бүтик лоджэс” ХХК-д зочид буудлын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тушаал гаргажээ. Тухайн газар нь Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалын гудамж болгон хөгжүүлэх төлөвлөгөөнд ороод байгаа газар юм байна.  Энэ мэт Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд намын хамааралтай хүмүүс, түүний аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний газар олгосон асуудлууд олон нийтэд мэдээлэгдээд байна.

Өмнө нь тус аймгийн төвд байрлалтай газруудыг дуудлага худалдаанд оруулж, төсөвт төвлөрүүлдэг байсан бол өдгөө ийнхүү Засаг даргын гарын үсгээр хуудас цаас болон гарч байна. Өөрөөр хэлбэл, төсөвт төвлөрөх учиртай мөнгө хаашаа орж байна вэ гэх асуудал үүсэж байгаа юм



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна