НЭМГ: Маскаа зүүж, вакцинаа хийлгэвэл энэ өвлийг эрсдэл багатай давна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/22

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр дархлаажуулалтын сэргээх тунтай холбоотой мэдээллийг НЭМГ-аас өглөө. 

НЭМГ "Нийслэлийн хэмжээнд нийт хүн амын 18.9 хувь нь дархлаажуулалтын сэргээх тунд хамрагдсан. Бид дархлаажуулалтыг идэвхжүүлэхийн тулд байгууллагуудад чиглэл өгч ажиллаж байна. Ковид19 вирустэй тэмцэхийн тулд нэмэлт тунд хамрагдах зайлшгүй шаардлагатай.

Тиймээс явуулын баг гарч, иргэдийн вакцинжуулж байгаа. Дархлаажуулалт бямба, ням гарагуудад бага байна. Энэ вирус нэг өдөр алга болчихгүй бөгөөд хор уршиг ихтэй. Тиймээс сэргээгдэх тундаа хамрагдаад цар тахлыг давах шаардлагатай байна. Энэ өвөл сэргээх тундаа хамрагдаад, маскаа сайн зүүж чадвар эрсдэл багатай даван туулна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна