“Жин туул”-ын боорцог 4150-9000 төгрөг болжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/22

Нарийн боов үйлдвэрлэгч “Жин туул” боорцогны үнэ өссөн тухай мэдээлэл цахим ертөнцөд түгээд байна. Тодруулбал тус үйлдвэрийн боорцогнууд 4150-9000 төгрөгний хооронд болсон тухай иргэдийн гомдол цахимд түгжээ.

Бүтээгдэхүүний үнийн тухай тус компанийн борлуулагчаас тодруулахад “Үнийн тухай нарийн мэдээллийг компанийн утсаар лавлаарай. Бид зөвхөн бүтээгдэхүүнийг л хүргэдэг. Үнэ яагаад нэмсэн асуудлыг сайн мэдэхгүй. Цаанаас баталсан үнээр түгээлтээ хийдэг” гэсэн юм.

Эх сурвалж: eguur.mn



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.103
    2021/10/23

    Авахаа больё угаасаа транс тостой муудаад өмхийрөг

    Хариулах