Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нийт нас баралтын тоо 1604-д хүрлээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/26

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 1231 хүнээс Ковид19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 739 нь Улаанбаатар хотод, 492 нь орон  нутагт бүртгэгджээ.

Сүүлийн хоногт халдварын улмаас:

  • 41-60 насны хоёр,
  • 61-80 насны долоо,  
  • 80-аас дээш насны хоёр, нийт 11 хүн нас баржээ. 

Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нийт нас баралтын тоо 1604-д хүрч байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна