Г.Ёндон сайдад хариуцлага тооцох асуудал тоос болж замхрав уу?

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/26

Бид шатахууны хэрэглээгээрээ гадны улсаас үргэлж хараат байж ирсэн. Гэвч сүүлийн өдрүүд шиг ийм гачлантай нөхцөл байдалд орж үзээгүй. Одоо ч хотын захын зарим шатахуун түгээх станцууд АИ92 өгөхгүй байсаар байна. Уг нь Засгийн газар төрийн яам агентлагууд ковид цар тахлын энэ үед бүх эрсдлийг тооцоолж ажиллах учиртай. Гэвч ийм байдалд хүргэснийхээ дараа хэнд ямар хариуцлага тооцох уу гэсээр өнөөдрийг хүрлээ.

Хариуцлага тооцох нь ч аргагүй. Энэ Засгийн газар байгуулагдсан цагаасаа л ажил үүрэгтээ хайнга хандсан, алдаа гаргасан ямар ч албан тушаалтныг хариуцлагаас мулталж үлдээхгүй гэдэг зүйлийг хэлж ярьж ирсэн. Өөрөөр хэлбэл хариуцлага тооцож чаддаг Засгийн газар байна гэдгээ ард иргэдийнхээ өмнө андгайлсан. Тийм ч учраас жил гаруйн өмнө цар тахлын үед хариуцлагагүй ажилласан хэмээж  зарим албан тушаалтныг хольж сольж өөрчилсөн. Гэтэл энэ удаад УУХҮЯ-ны сайд Г.Ёндонд ямар хариуцлага тооцохоо мэдэхгүй яваа сурагтай шүү. Тэр бүү хэл Г.Ёндонг хариуцлагагүй албан тушаалтнуудад хариуцлага тооц гэж Ерөнхий сайд үүрэгдсэн байх жишээний.

Өнөөх сайд нь би буруугүй. Харин буруутныг олж хариуцлага тооц гэж Ерөнхий сайд даалгасан хэмээн додигор сууж байгаа сурагтай. Тиймээс тэрээр энэ удаад дахиад л арьсаа хамгаалж үлдэж чадах нь. Харин энэ салбараас хэдэн хүн золигт гарч үлдэх юм бол доо хөөрхий.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна