Ч.Уранхолбоо: Шүүх эмнэлгийн дүгнэлтээр "Охины онгон хальс урагдсан" дүгнэлт гарсан

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/26

Төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн гэх хоёр настай охины хэргийг цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хаасан байна. Энэ талаар дуучин Ч.Уранхолбоо байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байхад хэргийг хаасан нь сэтгэл эмзэглүүлж байна. Мөн энэ хэрэгт ажиллаж байсан өмгөөлөгч нар хэргийг өмгөөлөхөөс татгалзаж байгааг гайхаж байна. Гэхдээ бид хэргийг өмгөөлөх хүнийг олсон. Би хохирогч охины ээжтэй холбогдон энэ хэргийг дуустал хууль, эрхзүйн талаас туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн. Гэвч өмгөөлөгч нартай нь болон хэргийг мөрдөж байгаа мөрдөгчтэй нь холбогдох гээд олон удаагийн оролдлого хийсэн ч утсаа ер авдаггүй.

Шүүх эмнэлгийн дүгнэлт болон охинд гарч буй эмгэгүүдийг би нүдээр харсан. Энэ бүхнийг нотлох баримт болгохгүй байгааг гайхаж байна. Өмгөөлөгч нарын зүгээс энэ хэрэг хэрэгсэхгүй болох юм байна, учир нь дараа дараагийн шатны дүгнэлтүүдээр охин ямар нэгэн гэмтэлгүй гэж гарсан учраас эцсийн үр дүндээ хэрэгсэхгүй болох юм байна гэх шалтгааныг хэлж байсан" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна