М.Оюунчимэг: КОВИД-19 тусаагүй хүмүүст нэг удаагийн дэмжлэг үзүүлье

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/26

Төрийн ордонд өнөөдөр Нийгмийн бодлогын Байнгын хороо хуралдаж, ирэх оны улсын төсвийн талаар хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын Байнгын хорооны дарга М.Оюунчимэгкоронавируст халдвараар өвчлөөгүй иргэдэд нэг удаагийн урамшуулал олгох талаар саналаа илэрхийлсэн юм. 

Тэрбээр "Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан бодоосой гэж хүсэж байна. Коронавируст халдвараар өвчилж нас барсан иргэддээ эмгэнэл илэрхийлж, ар гэрт нь яах вэ гэдэг талаар ярьж байгаа. КОВИД-19 туссан хүмүүст нь багц олгож санхүүжилт гаргаад явж байгаа.

Харин КОВИД-19 тусаагүй, дархлаагаа сайн дэмжээд өөрийнхөө төлөө эрүүл, хариуцлагатай байгаа 2,700,000 орчим иргэндээ нэгдүгээрт талархлаа илэрхийлж, хоёрдугаарт тэр хүмүүстээ нэг удаагийн дэмжлэг юм уу сувилалд хамруулдаг ч юм уу. Нийгэмдээ хариуцлагаа ухамсарлаад, цар тахлаас өөрийгөө болоод эргэн тойрноо хамгаалаад явж байгаа 2,700,000 иргэндээ бид талархах ёстой. 2022 оны төсөвт энэ иргэддээ ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдгээ тусгах хэрэгтэй" гэлээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.149
    2021/10/27

    Багц авч чадаагүй өвдсөн хүмүүс нь яах вэ?

    Хариулах
  • 192.82.90.81
    2021/10/26

    өвдсөнөө нууж байгаа хүмүүс байна, хөнгөн өвдөөд мэдэлгүй өнгөрсөн ч бна шд

    Хариулах