11-р сарын 1-нээс 50%-ийн дүүргэлттэй урлаг соёл спортын арга хэмжээг нээнэ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/27

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарт үүрэг өглөө:

- 11-р сарын 1-нээс агаарын хилийг тогтворжуулж нислэг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтарт даалгалаа.

- Агаарын хил тогтворжвол гадаадад вакцин хийлгэж амжаагүй Монгол иргэд болон жуулчид Монгол Улсад вакцин хийлгэж болох уриалга гаргахыг БОАЖ-ийн сайд Н.Уртнасанд даалгалаа.

- Гуравдугаар тунгийн хамрагдалт 50%-д хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулах

- Өвдөөд эдгэрсэн иргэд 3-р тунд хэрхэн хамрагдах талаар мэдээллээ тодорхой өгөх

- 11-р сарын 1-нээс 50%-ийн дүүргэлттэй урлаг соёл спортын арга хэмжээг нээх




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна